Home » FAQ » ЛАВЛАХ

Хичээл өөрийн Даалгавартай байна. Даалгавараас таны идэвхийн оноо шууд хамаарна. Тухайн Хичээлийн явцад Багшид илгээсэн Даалгавар нь Сурах бичгийн нийт Даалгаварын 50%-д хүрээгүй тохиолдолд тухайн Хичээлд тэнцээгүйд тооцож, дахин судална. Даалгаварыг Хичээл бүрийг үзэж дуусмагц хийгээд Багшид илгээж байх нь тохиромжтой. Даалгаварын хариуг “Хувийн Хэрэг” дэх "Хичээлийн Явц" хэсэгээс харна.


Хичээл бүр өөрийн Шүүлэгтэй байна. Тухайн Хичээлийг үзэж дуусаад Шүүлгийг нь заавал өгнө. Шүүлэгээс таны Ирцын оноо шууд хамаарна. Шүүлэгийг Хичээл бүрийн үзэж дуусаад шууд өгөх нь тухайн Хичээлийг бататгаж улмаар Шалгалтад бэлдэхэд тустай. Шалгалтаас өмнө тухайн Сурах Бичгийн бүх Шүүлгийг бүрэн өгсөн байна. Шүүлэгийн хариуг “Хувийн Хэрэг” дэх "Хичээлийн Явц" хэсгээс үзнэ.  


Хичээлийн бүх Лекцийг үзэж дуусаад тухайн Хичээлийн Шалгалтыг өгнө. Шалгалтыг өгөөд тэнцсэн тохиолдолд дараагийн Хичээлд нэвтрэх эрх нээгдэнэ. Тухайн Хичээлийн хамгийн сүүлийн Лекц дэх Шүүлэгийн оронд Шалгалт байрлана. Шалгалтад нийт 50 оноо цуглуулахаас 30-аас дээш оноо авсан тохиолдолд Шалгалтад тэнцэж дараагийн Хичээлд нэтрэх эрх нээгдэнэ. Хамгийн Сүүлийн Хичээлийн Шалгалтыг Эцсийн Шалгалт гэнэ. Эцсийн Шалгалт нь Тухайн Хөтөлбөрийн хамгийн сүүлийн хичээлийн сүүлийн Лекцэд байрлана. Эцсийн Шалгалтад мөн 30-с дээш оноо авсан тохиолдолд тухайн Хөтөлбөрийг дүүрэгсэнд тооцно. Шалгалтад тэнцсэн ч Даалгавар, Шүүлэг дутуугаас хамаарч Хичээлд тэнцэхгүй байх магадлалтайг анхаарна уу! Шалгалтын хариуг “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсгээс харна. 


Суралцагчийг дүгнэхэд Ирцийн оноог оруулж тооцох ба Ирций оноог бүрэн цуглуулснаар тухайн хичээлд тэнцэнэ. Суралцагч нь Ирцээс 10 оноо цуглуулна. Суралцагч нь тухайн Хичээлийнхээ Лекц бүрийн Шүүлгийг цаг тухайд нь өгч байхад Ирцийн оноо давхар тооцогдож явна. Суралцагч нь 7 хоногт багдаа 1 Лекц үзэх ба улмаар 7 хоногт багадаа 1 Ирцтэй байна. Суралцагч нь Ирцийн оноог 100% цуглуулсан тохиолдолд тухайн хичээлд тэнцэх нөхцөл бүрдэнэ. Тухайн 7 хоногт Лекцээ үзэж амжихгүй эсвэл бүр удаан хугацаагаар Сургалтаас завсарлах тохиолдолд урьдчилан мэдэгдэж Чөлөө авна. (Энэ талаар “Чөлөө” хэсгээс дэлгэрэнгүй харна үү!). Суралцагч Чөлөө авсан ч дараа нь Лекцээ нөхөж үзэх ба Лекц бүрийн Шүүлэгийг өгснөөр Ирцээ бүрдүүлнэ. Ирцийн оноог “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгээс харна.


Суралцагчийг дүгэнэхэд Идэвхийн оноог оруулж тооцно. Суралцагч нь Идэвхиэс 10 оноо цуглуулна. Суралцагч нь тухайн Хичээлийн Лекц бүрийн Даалгаварыг шалгалтаас өмнө хийж илгээснээр Идэвхийн оноог авна. Лекцийн даалгаварыг цаг тухайд нь хийснээр илүү үр дүнтэй суралцах болно. Суралцагч нь Идэвхийн оноог 50%-с дээш цуглуулсан тохиолдолд тухайн хичээлд тэнцэх нөхцөл бүрдэнэ. Идэвхийн оноог “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгээс харна.


Ирц, Идэвхи, Даалгавар, Шүүлэг, Шалгалтын онооны нийлбэрийг Нийт Оноо гэнэ. Нийт Оноо нь тухайн Хичээлийн дүн болно. Суралцагчийн цуглуулах Ний Оноо нь 100 оноо байна. Суралцагчийн цуглуулсан Нийт Онооны босго 65 байх ба үүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн Хичээлд тэнцэнэ. Хичээл бүрт авсан Нийт Оноо буюу дүнг “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэг дэх “Сурлагын Түүх”-с харна. Нийт Оноог “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгээс харна.


Суралцагчийн Ирц, Идэвхи болон Даалгавар, Шүүлэг, Шалгалтын чанарыг харгалзан тохирох Урамшуулалыг олгоно.  Урамшуулалыг Талант хэлбэрээр олгох ба Талант бүр тохирох оноотой байна. Талантын оноог Нийт Оноонд тооцогдохгүй ба босго оноо дутсан тохиолдолд Нийт Оноонд шилжүүлэх боломжтой. Мөн Талантийн оноог цуглуулснаар Сургалтын Хөтөлбөрт давуу эрх эдлээд зогсохгүй бодит урамшуулал авах боломжтой.


Суралцагчийн Ирц, Идэвхи хангалтгүй байх эсвэл Сургалтын Хөтлбөрийн явцад зохисгүй, шударга бус үйлдэл гаргасан тохиолдолд Сануулга өгнө. Мөн 2-с дээш Хичээлд тэнцэхгүй унах, Чөлөөгүйгээр Сургалтыг удаан хугацаанд завсарлах тохиолдолд Сануулга авна. Сануулга бүрт -1 оноо авах ба 5 Сануулгатай буюу -5 оноо авсан тохиолдолд Сургалтын Хөтөлбөрийг цаашид үргэлжүүлэхийг түтгэлзүүлнэ. Нэг Сургалтын Хөтөлбөрийг төгсөхөд байсан Сануулга цайрна.


Элсэгч нь ЭЛСЭЛТ хэсэгээр дамжуулан бүртгүүлэх ба Social Account-р буюу Facebook, Gmail, Twitter –рээ бүртгүүлэх эсвэл UID-р дамжуулан бүртгүүлж элсэнэ. Элсэгч нь бүртгүүлсний дараагаар Сургалт хэсгээс Сургалтын Хөтөлбөрүүдээс өөрт тохирохыг сонгож Хичээлээ эхлүүлнэ. Сургалтын Хөтөлбөрийн хамгийн эхний Хичээлийн явцад Сургалтын хөтөлбөрөө өөрчлөх боломжтой. Тухайн Сургалтын Хөтөлбөрийн хоёр дахь хичээлд орсон үед Сургалтын хөтөлбөрийг солих боломжгүй. Элсэгч нь Есүс Христэд итгэж хүлээ авсан ба цаашид итгэл дотор өсөх буюу Библийг сурах хүсэлтэй байх шаардлагатай.  


Тухайн Сургалтын Хөтөлбөр дэх бүх хичээлийг үзэж дуусгаснаар Эцсийн Шалгалтыг өгнө. Эцсийн Шалгалтад тэнцсэн Суралцагч Сургалтын Хөтөлбөрөө төгсөнө. Эцсийн Шалгалт нь тухайн Сургалтын Хөтөлбөрийн хамгийн сүүлийн хичээлийн сүүлийн Лекцэд байрлана. Сертефикатын хөтөлбөрийг сонгож төгссөн тохиолдолд Сертефикатыг олгоно. Суралцагч нь Төгсөлтийн өмнө өөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг (Суралцагчийн Мэдээлэл) бөглөж илгээсэн байна. Суурь Хөтөлбөр, Сонгон Хөтөлбөрийг төгсөхөд Сертефикат олгохгүй. Зөвхөн Сертефикатын Хөтөлбөрийг төгссөн Суралцагч Сертефикат 2 хөтөлбөрт суралцах боломжтой. Сертефикатын Хөтөлбөрийг төгсөгч нь “Есүсийн Амьдрал” Библийн Сургуульд өөрийн биеэр ирж Сертефикатаа гардаж авна. Хөдөө орон нутаг, эсвэл хилийн чандад байгаа төгсөгч нь “Есүсийн Амьдрал” Библийн Сургуультай холбогдож зөвшилцөн Сертефикатаа авна.


Дагалдагч бэлтгэх Сургалтын Сертефикат, Удирдагч бэлтгэх Сургалтын Сертефикат 2 гэсэн хоёр төрлийн Сертефикат байна. “Есүсийн Амьдрал” Библийн Сургууль нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг ба түүнчлэн олон улсын түвшины Библийн Сургалтын Сертефикат олгоно. Тус сургалт нь Монголд 2006 оноос хойш Сургалтаа явуулж байгаа бөгөөд 2016 оны байдлаар 200 орчим төгсөгчидтэй болоод байна. Монгол төдийгүй Хятад, Солонгос, Лаос, Вьетнам, Камбож, Тайланд зэрэг олон улсад үр дүнтэй Сургалтаа явуулсаар байна.


Эндээс Даалгавар, Шүүлэг, Шалгалтын хариу, авсан дүнг харна. Хариу “Суралцагчийн Хувийн Хэрэг” хэсэгт байрлана. Хариуг зөвхөн харна, харин засах боломжгүй.


Эндээс үзэж судалсан Хичээлүүд болон авсан дүнг харна. Дүүргэсэн Сургалтын Хөтөлбөр, авсан Сертефикатын хуулбар зэргийг харж болно. Мөн өмнө нь авч байсан урамшуулалын талант , сануулга зэрэг нь харагдана.    


Захидал буюу PM нь Суралцагчийг Багштай холбох хэрэгсэл юм. Багшийн зүгээс суралцагчид мэдээлэх аливаа бүх мэдээллийг Захидалаар хүлээн авна. Мөн суралцагч асууж сурах зүйлээ Send PM буюу Захидал Илгээх хэсгээр орж илгээнэ. 


ЕСҮСИЙН АМЬДРАЛ" Цахим Библийн Сургалт нь "ИТГЭЛ Хөтөлбөр", "ДАГАЛДАГЧ Хөтөлбөр", "УДИРДАГЧ Хөтөлбөр" гэсэн 3 төрлийн Сургалтын Хөтөлбөртэй.

"ИТГЭЛ Хөтөлбөр" нь итгэлээр өсгөх сургалт бөгөөд сертефикатгүй, төлбөргүй, хугацаагүй сургалт юм.

"ДАГАЛДАГЧ Хөтөлбөр" нь дагалдагч бэлтгэх сургалт бөгөөд Сертефикаттай, төлбөргүй, хугацаагүй сургалт юм.

"УДИРДАГЧ Хөтөлбөр" нь удирдагч бэлтгэх сургалт бөгөөд сертефикаттай, бүртгэлийн хураамжтай, хугацаатай сургалт юм.


Хэрэгжүүлэлт нь тухайн Лекц, Хичээл бүрийг парактикт бодитоор хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Хэрэгжүүлэлтийг заавал Багшид илгээх шаардлагагүй ба Идэвхийн оноо авах зорилгоор Багшид илгээж болно. Хэрэгжүүлэлтээс шүүлэг шалгалтад ордоггүй. Тухайн Хичээл, Лекц бүрийг таны амьдралд ойр болгож, бодит нөлөө үзүүлж үлдэхэд Хэрэгжүүлэлт маш чухал ач холбогдолтой.


Сургалтын Хөтөлбөрийн Сурах бичиг бүр дотороо сэдэвчилсэн Хичээлүүдтэй ба Хичээл болгон өөрт тохирох шүүлэг, даалгавар бас хэрэгжүүлэлтэй. Нэг Сурах бичигээс нөгөөд шилжихдээ тухайн Сурах бичгийн шалгалтыг өгч, Хичээл дүгнэлтийг хийсэн тохиолдолд дараагийн Сурах бичиг нээгдэнэ.  


Сурах бичигийн бүх хичээлүүдийг үзэж дуусаад Шалгалтаа өгсөний дараа даагийн сурах бичигт шилжихийн тулд заавал Хичээл Дүгнэлтийг хийх шаарлагатай. Хичээл дүгнэлтийг хийснээр дараагийн Сурах бичиг нээгдэнэ. 


Нэг хичээл дотороо 5-10 лекцтэй. Лекц бүр өөрийн нэртэй ба Даалгавар, Шүүлэгтэй бас Хэрэгжүүлэтэй. Лекцийг унших эсвэл сонсож судлах ба Лекцийн Даалгавар, Шүүлгийг тухайн Хичээлийн Шалгалтаас өмнө Багшид илгээсэн байх шаардлагатай. Харин Хэрэгжүүлэлтийг Багшид илгээх шаардлагагүй ч зарим үед хэрэгжүүлэлтээ илгээгээд Идэвхийн оноо нэмж авч болно. Лекцийг судлах явцад асууж лавлах зүйл байвал Хавсралт хэсгээс харах эсвэл Мессеж (PM), Чатаар холбогдож Багшаас асууна. Нэг Лекцээс нөгөө Лекцэд шууд шилжиж болох ба нэг Лекцийг ойролцоогоор 7 хоногт үзсэн дуусгасан байна. Тухайн 7 хоногт Лекцээ үзэж дуусгах боломжгүй эсвэл бүр урт хугацаагаар Хичээлээс завсарлах тохиолдолд Багшид мэдэгдэж Чөлөө авна (Энэ талаар Чөлөө хэсгээс дэлгэрэнгүй харна үү!).


Хавсралт хэсэгт тухайн Хичээл ба Лекцтэй холбоотой нэмэлт мэдээлэл бас Хэрэгжүүлэлт байрлана. Таны сонирхсон асуулт Хавсаралтад байхгүй тохиолдолд Мессеж (PM), Чатаар холбогдож Багшаас асууна. Хавсралт нь тухайн Хичээл ба Лекцийг илүү сайн ойлгоход туслах ч шалгалт шүүлгийн асуултад Хавсралт дахь мэдээллээс ордоггүй. Харин Хавсралтад байрлах Хэрэгжүүлэлтийг Идэвхийн оноо авах зорилгоор Багшид илгээж болно.


Сургалтын Админтай холбогдох хамгийн хурдан холбоо бол Онлайн туслах юм. Суралцагчийн хувьд яаралтай асуух зүйлсээ Онлайн туслахаар бичнэ. Онлайн туслахын төлөв идэвхитэй үед Админаас шууд хариулт өгнө. Онлайн туслах төлөв идэвхгүй үед асуултаа бичиж үлдээх ба түр хугацааны дараа хариулна.