1-Р НОМ  "Христитгэгчдийн аврал"

ХИЧЭЭЛ № 1 "Бурхан гэж хэн бэ?"

*** *** *** *** *** ***

 

ХИЧЭЭЛИЙН 1-Р ХЭСЭГ            

ХИЧЭЭЛИЙН  ЦАГ:                          

__________________________________

Та доорх асуултуудыг өөртөө тээж явсан уу?

  • Бурхан гэж байдаг болов уу?
  • Бурхан гэж ямар нэгэн бэ?
  • Бурхан байна гэдгийг хэрхэн мэдэж чадах вэ?
  • асуултууд үнэхээр чухал учраас та одоо энэ асуултуудын хариултыг олох болно.
  1. Олон хүмүүс ертөнц болон энэ дэлхийн зүйлсийг хараад энэ бүгдийг бүтээсэн бүтээгч байдаг гэдгийг ухааран итгэсээр ирсэн. Бид өөрсдийн сэтгэлийн гүнрүүгээ чимээгүйхэн орон харвал --------------------- яах аргагүй байгаа гэдгийг болон Түүнд зүй зохистой үйлчлэх хэрэгтэй гэсэн дуу хоолойг сонсож чаддаг.
  2. Элч Паул (Ром1:19-20) ишлэлд дээрх агуулгын талаар ингэж хэлж байсан. “Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон аж. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй.”

Энэ ишлэлийн талаар дараах хоосон зайнд нөхөж бичнэ үү?

Бурхан хүмүүсийн дотор -------------------г ---------------------г өгсөн. Тиймээс хүмүүс энэ дэлхийн зүйлсийг хараад Бурханы мөнх ----------------- болон -----------------г мэдэх болдог.

Германы алдартай одон орон судлаач Кеплер Бурханы оршин буй гэдгийг үгүйсгэдэг найзаасаа болж маш их шаналж байсан. Түүний найз нь өнөөгийн олон хүний хэлдэгтэй адил энэ ертөнцийг удаан цаг хугацааны турш гэнэт бий болсон гэж үздэг байжээ. Найзыгаа сайн ятгахын тулд Кеплерт нэгэн санаа төрсөн. Нар болон түүнийг тойрсон гаригуудын хэлбэрийг маш тодорхой зурж бэлдээд судалгааныхаа өрөөнд тавьжээ. Нэгэн өдөр нөгөө үл итгэгч найз нь Кеплерийн судалгааны өрөөнд орж ирэн түүний зурсан хэлбэр дүрсүүдийг маш хянамгай үзэж байгаад “хөөе, тэр дүрсийг ингэхэд хэн бүтээсэн юм бол? гэж асууж гэнэ. Гэтэл Кеплер юу ч болоогүй юм шиг “хэн бүтээсэн гэнэ ээ? Хэн ч бүтээгээгүй. Аяндаа яваандаа гэнэт өөрөө бий болсон байхгүй юу” гэж хэлэв. Нөгөө найз нь “арай ч дээ хэн ч бүтээгээгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? хурдан хэн бүтээснийг хэлээд өгөөч“ хэмээн шалж эхлэв. Тэгэхээр нь Кеплер ийнхүү хариулжээ. “Хөөе, чи тоглоом шиг энэ хэлбэр дүрстэй нарыг аяндаа бий болсон байж болохгүй гэж бодож байж энэ хэлбэр дүрстэй зүйрлүүлэхийн аргагүй хорвоо ертөнцийг тэгээд цагийн аясаар гэнэт бий болсон гэж бодож байна уу? гэв. Энэ үгийг сонсоод түүний үл итгэгч найз итгэгч болж өөрчлөгдсөн ажээ.

3. Бурхан бидэнд өөрийнхөө тухай мэдүүлэхийн тулд хэл ярианаас гадна --------------------------- г өгсөн бөгөөд бид энэ ----------------- р дамжуулан Бурханы тухай илүү тодорхой харж, ойлгож мэддэг.

4. (2Петр1:21) ишлэлийг уншицгаая.

“Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр хийгдсэнгүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.”

Библийн жинхэнэ зохиогч нь ------------------- юм. Харин Бурхан энэ номны хэсгүүдийг бичихдээ олон -------------------г ашигласан. Бурхан тэдэнд юуг бичиж тэмдэглэх хэрэгтэй гэдгийг зааж өгсөн. Энэ ном бидэнд -----------------ны талаарх үнэн болон -------------------- өөрсдийн талаарх үнэнийг, мөн бид хэрхэн Бурханы өмнө ------------------------ чадах талаар асуултын үнэн хариултыг зааж өгдөг.

3. библи, библи, 4. Бурхан, хүн, Бурхан, хүн төрлөхтөн, зөвт болж

5. (Иохан4:24) ишлэлийг уншицгаая.

“Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа.”

Та бид Бурханыг харж чадна гэдэгт эргэлзэж болох юм. Дээрх ишлэлээр дамжуулан бидний харж чадахгүй байгаа Бурхан ямар нэгэн учраас харагддаггүй вэ? -------------------

 

<< Буцах                            2-р хэсэгт шилжих >>