1-Р НОМ "Сайнмэдээ ба Үнэн"

ХИЧЭЭЛ №1 "Гэм нүглийг цээрлэгч Бурханы ариун чанар 1 (Ром 1:18-32)"

(1-р Хэсэг)

*** *** *** *** *** ***

 

1-Р НОМ "Сайнмэдээ ба Үнэн"

ХИЧЭЭЛ №1 "Гэм нүглийг цээрлэгч Бурханы ариун чанар 1 (Ром 1:18-32)"

(1-р Хэсэг)

*** *** *** *** *** ***

×

1-Р НОМ

ХИЧЭЭЛ: Хичээл 1-9 / КРЕДИТ: 3 Кредит цаг / ХУГАЦАА: 65 Хоног / ҮНЭЛГЭЭ: Ирц-9, Идэвхи-9, Даалгавар-27, Шүүлэг-32, Шалгалт 23, Нийт: 100 оноо

×

ХИЧЭЭЛ №1 (1-Р ХЭСЭГ)

ГЭМ НҮГЛИЙГ ЦЭЭРЛЭГЧ БУРХАНЫ АРИУН ЧАНАР 1 (РОМ 1:18-32)

ХИЧЭЭЛ: Хэсэг 1-2 / ШҮҮЛЭГ: Шүүлэг 1 / ДААЛГАВАР: Даалгавар №1 / ҮНЭЛГЭЭ: Ирц-1, Идэвхи-1, Даалгавар-3, Шүүлэг-4, Нийт: 9 оноо

    

ХИЧЭЭЛИЙН  ЦАГ:                             

__________________________________

Хичээлийн агуулга:

Агуулга1:  Бурханы уур хилэн

1. Уур хилэнгийн бодит байдал

2. Уур хилэнгийн мөн чанар

3. Уур хилэнгийн илэрхийлэл

Агуулга 2: Уур хилэнгийн зөвт байдал

Агуулга 3: Уур хилэнгийн эсэргүүцэл болон үүний үр дагавар

1. Хуурамч шүтээн бүтээх

2. Гэм нүгэл урьдаас илүү бузар муу болсон байдал

Бэлтгэл хичээл

Энэхүү хичээлээр бид хүн төрөлхтөн юуны учир Бурханы уур хилэнг авч цээрлэл хүртэх болсон тухай, тэрээр хэрхэн уурлаж хилэгнэсэн болоод энэ нь хэрхэн илэрхийлэгдсэн, мөн Бурханы уурлаж хилэгнэх нь яагаад зөв болох талаар сурах болно. Мөн үнэнийг эсэргүүцснээр ямар үр дагаварт хүрч болох тухай сурах болно.

Ром 1:18-3:20 ишлэлээс үзвэл Паул харь үндэстэн болон, Иудейчүүд болон бүх дэлхий ертөнц гэм нүглийг үйлдснээрээ Бурханы уур хилэн цээрлэлийг хэрхэн хүртэх болсон тухай өгүүлж байна. Гэм нүглийн талаар болон гэм нүглийн аймшигт муу үр дагаварын талаар  Ром захидлын эхний хэсэгт маш тодорхой өгүүлснийг мэдэж болно. Энэ хэсгийг уншсан хүмүүст хүн төрөлхтний гэм нүглээс улбаалсан завхрал нь далайн ширүүн давалгаа адил аадар борооны хар үүл мэт тодорхой харагдана.

Дээрхээс харвал Паул гэмийг өчүүхэн ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ Паул Ром захидлыг бичиж эхэлмэгцээ ингэж бичсэн нь биднийг сэтгэл санаагаар унагахын тулд биш, харин ч бүх хүмүүс гэм нүглийнхээ төлөө Бурханы уур хилэнг хүртэж, мөн хэн ч өөрийгөө аварч чадахгүй учраас хүмүүст зөвхөн Бурханы аврал хэрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд бичсэн юм.

 Бурханы нигүүлсэл нь өөрийгөө гэмтэй гэдгийгээ хүлээн зөвшөөрч аврал үнэхээр хэрэгтэй гэдгээ ухаарсан хүмүүст тодорхой ойлгогддог.

 

АГУУЛГА 1. БУРХАНЫ УУР ХИЛЭН (РОМ 1:18-20)

 

1. Уур хилэнгийн бодит байдал

Асуулт 1

Ром1:18 Бурханы цээрлэлийг хэн хүртсэн бэ? Тэд ямар гэм нүгэл үйлдсэн бэ?

Энд өгүүлж буй “үнэн” гэдэг үг нь Бурханы хүн төрөлтхнийг бүтээсэн анхны зорилго, төлөвлөгөөг илэрхийлж байна.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ амьд хайрын харилцаанд байхаар бүтээсэн. Иймээс хүн төрөлхтөн Бурханд найдаж, түшиглэн Түүнтэй амьд харилцаатай байхаар бүтээгдсэн бөгөөд, Бурханы нигүүлсэл дор бүхий л хүсэл, хэрэгцээгээ хангуулж, энэ үедээ илүү аз жаргал баяр хөөрийг амсан амьдарч чадаж байсан. Түүнд найдаж, түшиглэснээр Бурханыг баярлуулж Түүнд алдар хүндлэл, чин сэтгэлийн магтаал хүндэтгэлийг өргөдөг байсан. Бурхан Өөрийнх нь бүтээсэн хүмүүс Түүний өгсөн баяр хөөр ивээл нигүүлсэлд баярлаж, Түүнд алдар магтаалыг өргөхөд илүү ихээр  баярлан сэтгэл хангалуун байсан ба энэ үедээ хүмүүсээс жинхэнэ алдар хүндлэлийг хүлээн авдаг байсан.

Бурхан хүн төрөлхтний хоорондын харилцааг ийм сайхан байлгах нь Бурханы чин хүсэл зорилго байсан ба энэ л чухам “үнэн” юм.

Гэтэл хүн төрөлхтний гэм нүгэл Бурханы энэ “үнэн”-ийг эсэргүүцсэн юм.

Aсуулт 2

Хүн төрөлхтөн Бурханаар бүхий л хэрэгцээ хүслээ хангуулж амьдарч байсан. Тиймээс хүмүүс зөвхөн Түүнд найдаж Түүнийг хүндэтгэх ёстой байсан. Бурхан хүн төрөлхтнийг өөрт нь түшиглэж үнэхээр төгс сайхан харилцаанд байлгахын тулд тэдэнд нэгэн зүйлийг тушаасан. Тэр нь ямар тушаал байсан бэ?

Эхлэл 2:17

Асуулт 3

Могойн дүрд хувилсан сатан хүн төрөлхтнийг хэрхэн мэхэлсэн бэ?

Сатан анхны хүнийг хуурсанаар хүнийг Бурханд үл дуулгаварладаг болгосон. Та нар сайн мууг ялгадаг модны жимснээс идвэл Бурхан шиг болно гэж хэлж хуурсан. Энэ нь “Бурханд түшиглэж найдалгүйгээр өөрийнхөө хийх гэснээ дураараа хий” гэсэн үг бөгөөд энэ нь Бурхан шиг бие даасан тусгаар нэгэн болно гэсэн үг.

Асуулт 4

Сатаны мэхлэлтэнд хүн хэрхэн хандсан бэ?

Эхлэл 3:6

Хүн өөртөө найдан Бурханд дуулгаварлахгүй байх нь Бурханаас хамааралгүй амьдарна гэсэн үг. Энэ нь өөрсдийнхөө хүссэн аз жаргалыг Бурханд даатгалгүй өөрийн хүсэл, өөрийн хүчээр олно гэсэн хандлага юм. Хүн төрөлхтөн ийм л байдлаар Бурханаас тусгаарлагдсан. Гэвч яг тэр цаг мөчөөс эхлэн хүн төрөлхтний гуниг зовлонтой амьдрал эхэлсэн. Хүн төрөлхтөн анхнаасаа өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлж чадахгүйгээр бүтээгдсэн бүтээл бөгөөд Бурханаас өөр хэн ч энэ дэлхийд өөрийгөө хамгаалж, өөрийн хүчээр  өөрийнхөө хүслийг хангаж чадахгүй.

Хүн төрөлхтөн хийсэн гэм нүглээсээ болж Бурханаар хангагдаж байсан бүхийл ивээл, баяр хөөр, сэтгэл хангалуун байх харилцаа  нь тасарснаар энэ бүх хангамжаа өөрөө хайж олохын тулд зүтгэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан бузар муу, зовлон бэрхшээлүүд  энэ дэлхийд тасралтгүй орж ирсэн бөгөөд хүн төрөлхтөн үргэлж гуниг зовлон дунд амьдрахаас өөр аргагүй болсон.

Асуулт 5

Бурханы үнэнээс татгалзсан тэдэнд юу тохиолдсон бэ?

Ром 1:18

Ром 2:12

Асуулт 6

Үнэнээс нүүр буруулсан хүн төрөлхтнөөс ямар хоёр гэм илрэн гарах болсон  бэ?

Ром 1:18

Бурхан “Үл хүндэтгэл” болон “Зөвт бус” байдалд уурладаг. Үл хүндэтгэх гэм нь Бурханы оршин буйг болон мөн чанарыг нь эсэргүүцдэг гэм. Мөн хүн өнөөг хүртэл Бурхангүйгээр амьдрах аргыг мөшгөн эрэлхийлсээр ирсэн. Тэд өөрсдийн үзлээр Бурханыг үгүйсгэх гэж оролдсон.

Тиймээс үл хүндэтгэгч хүмүүс бол Бурхан байхгүй гэж бодож амьдардаг хүмүүс юм. Мөн Бурханы уур хилэн зөвт бус хүмүүсийн дээр илэрдэг. Зөвт бус байдал нь Бурханы хүслийг эсэргүүцэн тэмцэлддэг гэм юм.

Энэ хоёрын ялгааг ажиглана уу? Үл хүндэтгэх нь Бурханы оршин буйг эсэргүүцсэн Бурханыг үл тоомсорлосон гэмийг илэрхийлж байхад зөв бус байдал нь Бурханы оршин буйг хүлээн зөвшөөрсөн атлаа Бурханы хүслээр амьдрахаас татгалзсан гэмийг хэлж байна.

2. Уур хилэнгийн мөн чанар

Асуулт 7

Та өмнө нь ийнхүү бодож үзсэн үү? “Бурхан хайрын Бурхан учраас хэрхэн уурлаж хилэгнэх вэ? Хэрэв таны эргэн тойронд байгаа хүмүүс танаас ийм асуулт асуувал та юу гэж хариулна гэж бодож байна вэ?

Зарим хүмүүс Бурханы уурлаж хилэгнэх нь түүний зан чанартай зохицохгүй гэж боддог. “Бурхан хайрын Бурхан учраас хэрхэн уурлаж чадах вэ?” гэдэг.

 Харин иймэрхүү бодол санаа нь Бурханы уур хилэнг хүн төрөлхтний гэмт байдлаас улбаалан гардаг уур хилэнгийн утгаар төсөөлж одсноос илэрдэг.

 Бурханы уур хилэн оновчгүй, зөв бус байдаггүй.

Бурханы уур хилэн нь Бурхан өөрөө ариун учраас Түүний гэмийн тал дээр чөлөөтэйгээр илэрхийлэгдэх зан чанарын хариу үйлдэл юм. Энэ уур хилэн гэдэг грек үг нь “Бүх муу үйлсийн эсрэг Бурханы ариун чанарын дургүйцэл” гэсэн утгатай. Бурханы уур хилэн гэдэг нь  ямар нэгэн өшөө хорсол агшин зуурын хөөрөл биш. Хэрэв тэгвэл энэ нь гэм болно.

Бурхан ямар ч гэмийн дотор алхдаггүй гэдгийг бид сайн мэднэ. Бурханы уур хилэн гэдэг нь бүх зөв бус байдлыг зүгээр харж сууж чадахгүй учраас үүнийг огт зөвшөөрөхгүй байгаа Бурханы энгийн бодит байдлын илэрхийлэлийг хэлнэ. Жишээ нь:

Нохой таны хүүхдийг хазахаар дайрлаа гэж бодъё. Тэгвэл тэр нохойд та бүхэн яаж хандах вэ? Та байгаа газраа зогсоод тэр нохой таны хамгийн хайртай хүүхэд рүү чинь дайрч байхыг инээмсэглээд хараад байх уу? Мэдээж нохойнд уурлаж хүүхдээ аврахын тулд түүнтэй тэмцэлдэх нь зөв биш гэж үү?

Гэм нүгэл хүн төрөлхтнийг мөхөөж байна. Биднийг хайрладаг Бурханы хүүхдүүдийг гэм нүгэл сөнөөж байхад Бурхан зүгээр хараад суух уу?

Бурхан ариун учраас гэм нүгэлд хилэгнэн уурладаг.

3. Уур хилэнгийн илэрхийлэл

Ром1:18 ишлэлд “Бурханы уур хилэн  ...  тэнгэрээс илчлэгддэг”  гэсэн үг Бурхан гэм нүглийн тал дээр хэрхэн ханддаг болохыг таниулж байна гэсэн утгатай. Бурханы уур хилэн ямар аргаар хүн төрөлхтөнд танигдсан бэ?

  1. Загалмайд

Бурхан өөрийнхөө цорын ганц Хүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээн бидний төлөө загалмайд үхүүлснээр гэм нүгэлд ханддаг Бурханы хандлага ямар байдгийг харуулсан. Тиймээс Голгат нь юунаас ч илүү гэм нүгэлд хандсан Бурханы үл өөрчлөгдөх байдал, гэмийг үнэхээр үзэн яддаг Түүний сэтгэлийг илэрхийлдэг газар болсон ажээ.

  1. Библид

Бурхан гэмийг үзэн яддаг боловч гэмт хүнийг хайрладаг. Үүнийг Бурхан гэмт хүмүүсийн төлөө гэмийн шийтгэлийг үүрсэн Христийн доторх гайхамшигт авралын замыг харуулсан явдлаас тодорхой харж болно.

  1. Бузар дэлхийд

Хүмүүс маш олон гэм нүгэл үйлддэг учраас өвчин зовлон тусч буйгаар Бурханы уур хилэн илэрхийлэгдэж буйг харж болно. Энэ бол Бурханы уур хилэнгийн илэрхийлэл ба Бурханы гэмд хэрхэн ханддагийг харуулж байна.

  1. Хүний дотоод сэтгэлд

Ром1:19-20 ишлэлд хүн төрөлхтөн төрөхөөсөө авахуулаад Бурхан байдгийг болон гэм нүглийн төлөө Бурхан шийтгэнэ гэдгийг мэдэж байдаг.

Асуулт 8

Гэмт нүгэлд хандсан Бурханы уур хилэн энэ дэлхийд илчлэгднэ гэдэг нь бидэнд зовлон бэрхшээл мэт санагдавч энэ нь уйтгар гуниг биш харин ч эсрэгээрээ ивээл болно гэдгийг өөрийн үгээр тайлбарлана уу?